2019 он: "ТАНД ОЙРХОН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

ХАНДАЛТ
Өнөөдөр |8
Энэ 7 хоногт |296
Энэ сард |1279
Энэ жил |19312
2019 онд |15701
2018 онд |15701

2017-05-13   11:33:15   270   0
  "Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян"
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Аян зохион байгуулах” А/319 тоот тушаалын дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар батлагдсан 5 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж дээрх тушаалын дагуу тус хэлтсээс ажлын төлөвлөгөө гарган хэлтэс доторх мэдээллийн дэлгэцээр аянтай холбоотой шторк цацаж, зурагт хуудас, зурагт самбарыг хэвлүүлж хэлтэс дотроо байршуулж мэдээлэл сурталчилгаа хийж ажиллалаа.

Аймгийн хэмжээнд тэтгэвэр тогтоолтоо шалгуулахаар 104 иргэн өргөдөл өгсөнийг бүрэн шийдвэрлэн өргөдөл гаргасан иргэдэд тэтгэврийн тогтоолтыг дахин тайлбарлаж гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилласан.

Шалгалтаар тус аймгийн хэмжээнд тэтгэвэр авагчийн тушаалын он, сар зөрүүтэй, зарим байгууллагын 1990-1994 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн лавлагаа байхгүй, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон баталгаажилтийн хуудас байхгүй, 1995 оноос хойш ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа байхгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг мэдээллийн баазад буруу оруулсан, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа аваагүй, 5 жилийн цалин мэдээллийн баазад буруу оруулсан, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох хугацаа буруу тооцсон зэрэг зөрчил гарсныг арилгасан болно.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА