Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
1. Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТооцсон нотлох баримт/
2. Хөдөлмөрийн дэвтэр
3. Хэрвээ ажил хийж байгаа бол ажлаас гарсан тушаал / эх хувиараа байх ёстой /
4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт
5. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл /Өргөдлийн маягт байцаагчаас авч бөглөх/
6. Иргэний үнэмлэхний хуулбар
7. Эрүүл мэндийн дэвтэр
8. 2 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй /
9. Багийн засаг даргын тодорхойлолт
10. Тэтгэврийн дэвтрийн үнэ 600 ₮, хавтасны үнэ 500 ₮ /5585041976 Хаан банк/
Дээрх материалыг бүрдүүлж тэтгэврийн байцаагчид хүлээлгэж өгнө.